Пүрэв гарагт Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа Газын зурвас дахь тусламжийн ажилтнууд болон энгийн иргэдийг хамгаалахын тулд тодорхой арга хэмжээ авахыг шаарджээ. Ингэхдээ Байден АНУ-аас үзүүлдэг тусламжийг хөшүүрэг болгон ашигласан байна.
Тус улсад тусламж үзүүлэхгүй байх эсвэл зэвсэг тээвэрлэхийг зогсоох шахалтыг эсэргүүцэж, Израилыг дэмжсээр ирсэн АНУ-ын ерөнхийлөгч анх удаагаа тодорхой анхааруулга өгсөн нь дайны динамикийг өөрчилж магадгүй гэж ажиглагчид харж байна.
30 орчим минут үргэлжилсэн дуудлагын үеэр Байден “Иргэний хохирол, хүмүүнлэгийн хямралыг арилгаж, тусламжийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд нарийн, тодорхой, хэмжиж болохуйц хэд хэдэн алхмуудыг Израил улс авч хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхой хэлсэн” гэж Цагаан ордон мэдэгджээ.
Мөн “Газын зурвастай холбоотой АНУ-ын бодлого нь Израилын нэн даруй авах арга хэмжээний талаарх бидний үнэлгээгээр тодорхойлогдоно гэдгийг тодорхой хэлсэн” гэсэн байна.
Вашингтон бол Израилын хамгийн том зэвсгийн ханган нийлүүлэгч бөгөөд Байдены засаг захиргаа тус улсыг НҮБ-ын аливаа тогтоолоос хамгаалж ирсэн.
Дуудлагын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби АНУ бодлогодоо ямар өөрчлөлт оруулах талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзав. Гэхдээ Вашингтон Израилыг ойрын хугацаанд хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах алхмуудыг зарлана гэж найдаж байгааг хэлжээ.
Даваа гарагт Израил улс алдарт тогооч Хосе Андресын үүсгэн байгуулсан “Дэлхийн төв гал тогоо” (World Central Kitchen) бүлгийн тусламжийн ажилтнууд руу дайралт хийж, долоон ажилтны аминд хүрсэн. Андресын хэлснээр Израил тусламжийн ажилтнуудыг “системтэйгээр, машинаар машинаар онилсон” байна.
Израил энэ халдлагыг алдаа байсан гэж мэдэгдэж байгаа ч Байдены Ардчилсан намын гишүүд АНУ-аас Израилд үзүүлэх тусламжид нөхцөл тавихыг уриалж эхэлсэн юм.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар дуудлагын үеэр Байден мөн “Хүмүүнлэгийн байдлыг тогтворжуулах, сайжруулах, гэм зэмгүй энгийн иргэдийг хамгаалахын тулд нэн даруй гал зогсоох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн” байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Газын зурвас, #жо байден, #Израил,