Орост эзлэгдсэн Украины Запорожье атомын цахилгаан станцад эрчим хүч нийлүүлдэг нөөц шугам тасарсан болохыг тус станцын захиргаа пүрэв гарагт мэдэгдэв.

Украины цөмийн эрчим хүчний төрийн өмчит Энергоатом компани инженерүүд нь саяхан 750 киловольтын (кВ) цахилгаан дамжуулах гол шугамыг сэргээн засварласан бөгөөд одоо ч ажиллаж байгаа гэж мэдэгджээ.

Оросын хяналтад байгаа, дайны фронтод ойрхон байрладаг Запорожье станцын зургаан реактор ажиллахгүй байгаа хэдий ч цөмийн материалыг сэрүүн байлгаж, гамшгийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд гаднаас эрчим хүч авсаар байгаа юм.

Цацрагийн түвшин өөрчлөгдөөгүй, тасарсан шалтгааныг судалж байна гэж станцын захиргаа Telegram”-аар мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар 330 кВ-ын Феросплавная цахилгааны шугамд асуудал гарсан аж. Гурван долоо хоног гаруйн хугацаанд ажиллагаагүй байсан тус шугамыг өнгөрсөн сарын дундуур сэргээсэн болохыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мэдэгдсэн байна.

750 кВ-ын гол Днепровский цахилгаан дамжуулах шугам мөн гуравдугаар сарын 22-нд бараг таван цагийн турш тасарсан юм.

Сүүлийн 19 сарын хугацаанд тус станц найман удаа цахилгаан эрчим хүчээ бүрэн алдсанаас болж яаралтай дизель үүсгүүрүүдээ асаасан байна.

Эх сурвалж: Reuters

#Атомын цахилгаан станц, #Запорожье, #УКраин,