Лхагва гарагт Тайваньд болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас есөн хүн амиа алдаж, 900 гаруй хүн гэмтэж бэртсэн бол автобусаар зорчиж явсан 50 хүн сураггүй алга болжээ.

Газар хөдлөлтийн голомттой ойролцоох уулархаг, хүн ам сийрэг суурьшсан Хуалиен тойрогт асар их хэмжээний хөрсний гулгалт үүсэж, зарим барилгууд хазайсан байна.

Онцгой байдлын ажилтнууд эвдэрсэн барилгуудыг бэхлэх, засах боломжгүй гэж үзсэн барилгуудыг нурааж байгаа аж. 

Хуалиен хотын дарга Ху Чен-Вэй аюултай байдалд байгаа барилгуудын бүх оршин суугч, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд дөрвөн барилгыг нураах ажил эхэлсэн гэж мэдэгджээ.

Цаг агаарын албаныхан мэдээлснээр газар хөдлөлтийн дараа 50 гаруй удаа чичиргээ бүртгэгдсэн байна. Газар хөдлөлт 15.5 км-ийн гүнд болсон бөгөөд Японы өмнөд хэсэг болон Филиппинд цунамигийн түгшүүр зарлахад хүргэсэн. 

Гал түймрийн албаныхан Хуалиен хотын ойролцоох хонгилд дарагдсан 70 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн боловч Тароко хавцлын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зочид буудал руу автобусаар зорчиж байсан 50 ажилчинтай холбоо тасарсан байна. Өөр 80 хүн уурхайд гацсан байж болзошгүй байна.

Засгийн газрын мэдээлснээр 946 хүн бэртэж гэмтжээ.

Албан ёсны төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр энэ газар хөдлөлт нь 1999 онд 2,400 орчим хүний амийг авч, 50,000 барилгыг эвдэлж сүйтгэсэн 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тайваний цаг уурын албаныхан лхагва гарагт болсон Хуалиен хотод болсон газар хөдлөлтийн хүчийг 1-7 хүртэлх шатлалаар 6 гэж үнэлжээ.

Ийм газар хөдлөлтөд хүчитгэсэн төмөр бетон блокоор хийгдээгүй хана нурдаг бол хүмүүс босож зогсох боломжгүй болж, хөдлөхийн тулд мөлхөхөөс өөр аргагүй болдог байна.

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Тайвань,