Өнгөрсөн сард Москва хотын концертын танхимд гарсан халдлагад сэжиглэгдсэн Чечений иргэн саатуулагдсанаасаа хойш хэдэн цагийн дараа цагдаагийн газарт нас барсан тухай эрэн сурвалжлах “Агентство” агентлаг тухайн этгээдийн ээжээс иш татан мэдээлжээ.
Тайса Успановагийн хэлснээр түүний хүү Асхаб Успанов нь гуравдугаар сарын 22-нд буюу “Крокус Сити Холл”-д халдлага гарсан өдөр баривчлагдсан байна.
Дараа нь цагдаагийн газраас дуудлага ирсэн бөгөөд Успановын эхнэр түүнийг саатуулж байсан цагдаагийн хэлтэст очиход нөхөр нь нас барсан байжээ.
Успановын ээж хүүгээ концертын танхимд болсон халдлагад ямар ч холбоогүй гэж “Агентство”-д ярьсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Успановын талаар анх мэдээлсэн Чечений сөрөг хүчний “1Адат” бүлэглэл түүнийг хоригдож байхдаа эрүү шүүлт амссан гэж мэдээлсэн юм.
Мөн даваа гарагт тус бүлэглэл задлан шинжилгээ хийсний дараах Успановын цогцсыг харуулсан дүрс бичлэг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Бичлэг хийж буй хүний хэлснээр Успановын гавлын яс, хавирга, нуруу нь хугарсан байжээ.
Мөн бичлэгт өөр нэгэн этгээд “Тэд гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дүүжилж амиа хорлосон мэт болгосон” гэж хэлэх нь сонсогдоно.
Успанов нь исламын шашинтай тул амиа хорлосон байх ёсгүй гэж ээж нь үзэж байгаа аж.
Түүнийг Чечень улсад оршуулсан бөгөөд барилгын бизнес эрхэлдэг байсныг нь ээж нь хэлсэн байна. Гэвч түүнийг нас барсны дараа бизнесийг нь татан буулгасан гэж Оросын аж ахуйн нэгжийн бүртгэлд бүртгэжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#Крокус Сити Холлын халдлага, #Чечений иргэн,