Өмнөд Солонгосын эрх баригчид сонгуулийн луйврын тухай үндэслэлгүй мэдэгдлээ батлахын тулд санал авах байранд 40 камер суурилуулсан инфлүэнсэрийн хамсаатан гэгдэж буй хоёр этгээдийг баривчлахаар эрэн сурвалжилж байна.

Өмнөд Солонгосын 300 суудлаас бүрдэх Үндэсний ассамблейн гишүүдийг сонгох сонгуулийн урьдчилсан санал хураалт баасан, бямба гарагт явагдана.

Тэгвэл сонгуулийн санал авах байр, санал тоолох төв зэрэг улсын хэмжээнд 40 орчим газраас хууль бус камер илрүүлсэн болохыг баруун хэсгийн Инчон хотын цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Эдгээрийн ихэнхийг нь харилцаа холбооны төхөөрөмж шиг харагдахаар өөрчилсөн байжээ.

40 гаруй насны “Youtube” инфлүэнсэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр баривчилсан бол даваа гарагаас 50 болон 70 орчим насны хоёр эрэгтэйг эрэн сурвалжилж эхэлснийг Мөрдөн байцаах газрын дарга мэдээлэв.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр тэднийг бусдын өмч хөрөнгөд хууль бусаар нэвтэрсэн, аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх зүйл ангиар буруутгаж байгаа аж.

Инфлүэнсэр нь улс төрийн хэт барууны үзэлтэй нэгэн бөгөөд өмнө нь энэ удаагийн болон өмнөх сонгуулийг будилаантай болсон гэж үзэж байгаагаа өөрийн YouTube сувагтаа ярьж байжээ. 

Тэрээр мөн урьдчилсан санал хураалт болон үндсэн санал хураалт хоорондын үр дүн ихээхэн зөрүүтэй байгаа талаар ярьж байсан ба баривчлагдсаныхаа дараа урьдчилан санал өгсөн хүмүүсийн тоог шалгахыг хүссэн тухайгаа хэвлэлд ярьсан байна. 

Тэрээр өнгөрсөн жил болсон нөхөн сонгуулийн үеэр мөн Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын урьдчилсан санал хураалтын санал авах байруудад камер суурилуулж байсан аж.

Эрх баригчид санал авах байруудад камер хайх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд санал хураалтаас өмнө нэмэлт шалгалт хийнэ гэдгээ мэдэгджээ.

Korea Times сонинд мэдээлснээр урьдчилсан санал хураалтад зориулж 3,500 гаруй санал авах байрыг нээх бол сонгуулийн үндсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд үүнээс дөрөв дахин их санал авах байр ажиллана.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #парламентын сонгууль, #хууль бус камер,