Даваа гарагт Израилын цэргүүд Сирийн нийслэл Дамаск дахь Ираны консулын байранд цохилт өгсний улмаас долоон офицер амь үрэгдсэн болохыг Ираны Хувьсгалт гвард мэдэгдэв. Халдлагад Ираны элчин сайдын яамны гол барилгын хажуугийн барилга өртсөн байна.
Сирийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр даваа гарагийн 17:00 цагийн орчимд Дамаск хотын баруун хэсгийн Меззе дүүргийн хурдны зам дагуу байрладаг Ираны консулын байр руу Израилын “F-35” сөнөөгч онгоцнууд цохилт өгсөн байна.
Сирийн агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин зарим пуужингуудыг устгаж амжсан боловч зарим нь “барилгыг бүхэлд нь сүйтгэж, дотор нь байсан бүх хүн амь үрэгдэж, шархадсан” гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Амиа алдагсдын тоог мэдээлээгүй, нэрсийг нь тодорхойлоогүй ч цогцоснуудыг гаргаж, нуранги дороос шархадсан хүмүүсийг аврах ажил хийгдэж байна гэж тус яам мэдэгдэв.
Ираны Хувьсгалт гвардын мэдээлснээр элит Кудс хүчний ахлах командлагч, бригадын генерал Мохаммад Реза Захеди, түүний орлогч генерал Мохаммад Хади Хажи-Рахими нарын долоон офицер амь үрэгдсэн байна. Захеди нь олон жилийн турш үргэлжилж буй Израилын халдлагын улмаас амь үрэгдсэн Ираны хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.
Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан тус цохилтыг “олон улсын бүх үүрэг, конвенцыг зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлоод, “олон улсын хамтын нийгэмлэгээс нухацтай хариу арга хэмжээ авах шаардлагатайг” онцолсон байна.
Өнгөрсөн баасан гарагт Дамаск болон хойд хэсгийн Алеппо хотод болсон халдлагын улмаас Сири болон Ираны дэмжлэгтэй Ливаны “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн цэргүүдийг оролцуулаад 53 хүн амь үрэгдсэн бөгөөд уг халдлагад Израилыг буруутгаж байгаа.
Нэгдүгээр сард Меззе хотод болсон өөр нэг цохилтын улмаас Хувьсгалт гвардын таван ахлах албан тушаалтан болон Сирийн аюулгүй байдлын хэд хэдэн ажилтан амь үрэгдсэн. Халдлагад мөн л Израилыг буруутгадаг.
Даваа гарагийн цохилтын дараа Израилын Батлан хамгаалах яам гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд тайлбар хийхгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Израил, #СИри, #Ираны консулын газар,