Ням гарагт болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд сөрөг хүчин томоохон ялалт байгуулсан нь Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон түүний намд том цохилт боллоо. 

Гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлээд жил хүрээгүй байгаа Эрдоган уг сонгуулиар томоохон хотуудад хяналтаа сэргээнэ гэж найдаж байв.

Гэсэн ч 2019 онд Истанбул хотод ялалт байгуулсан сөрөг хүчний Экрем Имамоглу эрх баригч намын нэр дэвшигчийг 50 гаруй хувийн саналаар ялж, Туркийн хамгийн том хотыг үргэлжлүүлэн удирдахаар болжээ.

Ардын Бүгд Найрамдах Нам мөн Анкара хотод илт давуу ялалт байгуулж, улсын хэмжээнд Измир, Анталья зэрэг 15 хотод хотын захирагчийн суудлыг авсан байна. 

Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Эрдоган болон түүний АК нам (AKP)-д тохиож буй хамгийн хүнд ялагдал юм.

Эрдоган сонгуулийн үр дүнг таамаглаж байснаас муу байсныг хүлээн зөвшөөрсөн ч дэмжигчдэдээ хандан үүнийг төгсгөл биш, харин эргэлтийн цэг гэж нэрлэжээ.

Имамоглу ням гарагийн орой Ард түмнээ ойлгодоггүй хүмүүс эцэстээ алдах болно гэж хэлсэн бөгөөд энэ үеэр дэмжигчдийнх нь зарим нь Эрдоганыг огцрохыг уриалж байв. 2008 онд улс төрд хөл тавьж байсан түүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч хэмээн олон нийтэд үзэж байна. 

Эрдоган нийслэл Анкара дахь намын төв байранд цугларсан олонд хандан түүний эвсэл улс даяараа дэмжлэгээ алдсан учраас сонгогчдоос ирсэн мессежийг хүлээн авах арга хэмжээ авна гэж хэлжээ.

Хэрэв бид алдаа гаргасан бол түүнийг дараагийн жилүүдэд засах болно. Хэрэв дутуу зүйл байгаа бол нөхөх болногэж тэрээр хэлэв.

Олон жил үргэлжилсэн амьжиргааны өртгийн хямралыг үл харгалзан Эрдоган 2023 онд дахин сонгогдож, түүний нам парламентад олонх болсон юм.

Тэгвэл энэ удаад эдийн засгийн хүндрэл, тухайлбал инфляц 70 орчим хувьд хүрч, мөнгөний хатуу бодлогын улмаас өсөлт удааширсан зэрэг нь сонгогчдыг энэ удаад AKP-аас татгалзахад хүргэсэн гэж шинжээчид үзэж байна.

Олбрайт Стоунбридж группийн ахлах зөвлөх Хакан Акбас “Эдийн засаг шийдвэрлэх хүчин зүйл байсан. Туркийн ард түмэн өөрчлөлтийг шаардаж байгаа бөгөөд Имамоглу одоо Ерөнхийлөгч Эрдоганы гол дайсан болоод байна гэж сонгуулийн үр дүнгийн талаар хэлжээ.

2002 оноос хойш Эрдоган гурван удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2028 онд дуусах ёстой ч түүнийг үндсэн хуулийг шинэчлэх замаар дахин нэр дэвшиж магадгүй гэж шүүмжлэгчид үзэж байв. Харин орон нутгийн сонгуульд амссан томоохон ялагдлын дараа ингэх магадлал багассан нь тодорхой юм.

Эх сурвалж: Reuters

#Орон нутгийн сонгууль, #турк,