newswire

А.Энхтөрийг 30 хоног саатуулахаар боллоо

Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж буй. Энэ дагуу хойшлуулашгүй ажиллагаа явуулж А.Баттөрийг өчигдөр албадан саатуулсан байна. Бүр тодруулбал, А.Энхтөрийг 30 хоног саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр иргэдийн визийн хураамжийн төлбөрийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж, усан үзмийн талбайтай тансаг байр худалдаж авч, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг холбогдон шалгуулж буй. Түүнийг өнгөрсөн онд Элчин сайд нарын уулзалтад оролцохоор эх орондоо ирэхэд нь хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн юм.


А.Энхтөрийг 30 хоног саатуулахаар боллоо

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet