Японы живх үйлдвэрлэгч “Oji Holdings” хүүхдэд зориулсан живхний үйлдвэрлэлээ зогсоож, насанд хүрэгчдэд зориулсан зах зээлд анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ Малайз, Индонези улсад хүүхдийн живхний эрэлт өснө гэж таамаглаж байгаа тул эдгээр улсад үйлдвэрлэлээ үргэлжлүүлнэ гэв.
Хүн ам нь хурдацтай хөгширч байгаа Япон улсад төрөлтийн түвшин жил ирэх тусам буурч байгаа ба сүүлийн арав гаруй жилийн хугацаанд насанд хүрэгчдийн живхний борлуулалт нялх хүүхдийнхээс давсан байна.
1970-аад онд Японд жил бүр хоёр сая гаруй хүүхэд мэндэлдэг байсан бол 2023 онд 758,631 хүүхэд төржээ. Энэ нь өмнөх оныхоос 5.1%-иар буурсан тоо бөгөөд XIX зуунаас хойших хамгийн доод үзүүлэлт юм.
“Oji Holdings”-ийн охин компани болох “Oji Nepia”-ийн хүүхдийн живхний үйлдвэрлэл 2001 онд дээд цэгтээ хүрч, 700 сая живх үйлдвэрлэж байсан ч одоогийн байдлаар жилд 400 сая живж үйлдвэрлэж байгаа аж.
2011 онд мөн Японы хамгийн том живх үйлдвэрлэгч “Unicharm” насанд хүрэгчдийн живхний борлуулалт хүүхдэд зориулсан живхнээс давсан болохыг мэдэгдэж байв.
Насанд хүрэгчдийн живхний зах зээл өссөөр байгаа бөгөөд өдгөө 2 тэрбум гаруй доллартой тэнцэж байна.
Япон нь хүн амын насжилтаараа дэлхийд тэргүүлдэг. 65 ба түүнээс дээш насныхан хүн амын бараг 30%-ийг эзэлдэг бол өнгөрсөн онд 80-аас дээш насныхны эзлэх хувь анх удаа 10%-иас давсан юм.
Эх сурвалж: BBC

#Япон, #хүн амын хөгшрөлт, #живхний үйлдвэрлэл,