АНУ-ын эрх баригчид Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдыг авлигын мөнгөөр Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан хэрэгт сэжиглэж байгаа талаар “BBC” агентлаг мэдээлжээ.

С.Батболдыг 2009-2012 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд түүний мэдэлд байсан Catrisonгэгддэг компани өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй ч 68 сая долларын олборлолтын гэрээ байгуулсан гэж нийтлэлд дурдсан байна.

Энэ болон бусад гэрээнээс олсон олон сая долларыг гадаадын банкны данс руу оруулж, shell компаниудаар дамжуулан шилжүүлсэн бөгөөд мөнгөний тодорхой хэсгийг буюу 14 сая долларыг Манхэттэнд орон сууц худалдан авахад зарцуулсан гэж АНУ-ын холбооны прокурорууд үзэж байгаа аж.

Холбооны прокурорын мэдээлснээр тэрээр Төв паркаас хэдхэн блокийн зайд хоёр орон сууц, Карлтон хауст нэг байр, Зүүн 61-р гудамжнаас нэг блокийн зайд нэг барилга, Карнеги Холлын ойролцоох The Park Imperial”-д орон сууц эзэмшдэг байна.  

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу эдгээр байрнуудын нэгийг Батболдын ууган хүү ашиглаж байсныг шуудангийн хаягаар нь тогтоожээ.

Холбооны прокурор түүнийг гэр бүлийнхээ тансаг амьдралыг санхүүжүүлэхийн тулд хууль бус компаниудаар дамжуулан уул уурхайн гэрээнээс олон сая доллар завшсан гэж буруутгаж байгаа бөгөөд Манхэттэний төвд байрлах хоёр үл хөдлөх хөрөнгийг хураахаар оролдож байгаа аж.

Холбооны мөрдөх товчооны даргын туслах Жеймс Смит “Батболдын авлигын хэргээр хувьдаа мөнгө завшсан үйлдэл нь хуулиа дагаж мөрддөг иргэдийг хохироосон үйлдэл юм” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#BBC, #С.Батболд, #авлигын хэрэг, #Манхэттэн дэх байр,

Зочин 66.181.181.112
2024-03-28
Их гарын хулгайч даа. Эрт эхэлсэн. Бодоогийн алтыг ордоос ганцаараа идсэн. Авахаа авч, идэхээ идсэн. Одоо үхвэл таарна.
Хариулах