Японы засгийн газар дөрвөн сарын хугацаанд хоёр дахь удаагаа батлан хамгаалахын экспортод тавьсан хязгаарлалтаа сулрууллаа.

Уг өөрчлөлт нь зөвхөн Их Британи, Италитай хамтран хөгжүүлж буй дэвшилтэт тийрэлтэт сөнөөгч онгоцны экспортод хамаарах бөгөөд Токиотой батлан хамгаалахын тоног төхөөрөмж шилжүүлэх гэрээ байгуулсан 15 улс руу экспорт хийх боломжтой гэж засгийн газар мэдэгджээ.

Ингэхдээ дайн тулаантай байгаа, эсвэл мөргөлдөөнд оролцож буй улс орнууд руу экспортлохгүй гэдгийг тэмдэглэсэн байна.

Хэдийгээр хамрах хүрээ нь хязгаарлагдмал ч энэ нь Японы цэргийн экспортын бодлогод сүүлийн 10 жилд гарсан хамгийн том өөрчлөлт бөгөөд тийрэлтэт сөнөөгч онгоцны хөтөлбөрт чөдөр тушаа болж байсан саад тотгорыг арилгасан чухал шийдвэр гэж эрх баригчид үзэж байна.

“GCAP” хөтөлбөрийн зорилго нь зургаа дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх явдал бөгөөд өнгөрсөн жил Япон, Их Британи, Итали улс төслийн хэрэгжилтийг хариуцах хамтарсан байгууллага байгуулах гэрээг байгуулсан юм.     

Ерөнхий сайд Фумио Кишидагийн засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард экспортын журамдаа өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлийн дагуу тус улсад үйлдвэрлэсэн батлан хамгаалахын техник хэрэгслийг зураг төслийг эзэмшиж буй улс орнуудад шилжүүлэхийг зөвшөөрсөн билээ. Ингэснээр Япон агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужинг АНУ-д нийлүүлэх боломжтой болсон юм.

Эх сурвалж: Reuters

#Япон, #GCAP хөтөлбөр, #цэргийн экспорт,