Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгөхөө зогсоохыг АНУ Киевээс хүссэн тухай хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ. 

Financial Times сонины эх сурвалжаас иш татан мэдээлснээр Вашингтон эдгээр халдлагуудын улмаас дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж магадгүй гэж эмээж байгаа аж.

Украин энэ сард Оросын эрчим хүчний байгууламжуудыг онилсон довтолгоогоо эрс нэмэгдүүлж, Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгсөн нь зарим үйлдвэрийн үйл ажиллагааг доголдоход хүргэсэн.

Тэгвэл холбоотныхоо уриалгын хариуд Украины ерөнхий сайдын орлогч Олха Стефанишина Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг хууль ёсны бай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн АНУ-ын уриалгыг ойлгож байгаа ч бид өөрт байгаа чадвар, нөөц, арга туршлагаараа тэмцэж байна гэж Киевийн аюулгүй байдлын форумын үеэр хэлжээ.

Гуравдугаар сарын 12-нд буюу Украин Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч эхэлснээс хойш өнөөг хүртэл нефтийн үнэ бараг 4%-иар өсөөд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Оросын газрын тос боловсруулах үйлдвэр,