Гэрэл зургийг MPA.mn

Дорнод аймаг, Матад сум. Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 03.16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.19-ний өдрийн 06:45 цагаас эхлэн  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дугээр талбайд 24 км-ын тойрогт 2 удаагийн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:40 цагт зогсоосон.

03.20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Малх багийн “Яргай” гэдэг газар /аймгаас зүүн хойд зүгт 70 км/-т 03.19-ний өдрийн 10:00 цагийн орчим иргэн Г нь Говьсүмбэр аймгийн төв орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  иргэн Ганбаатар /62 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.19-ний өдрийн 13:52 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:44 цагт Малх багийн “Баянбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 56 км, гэрээс нь баруун хойд зүгт 16 км/-аас эсэн мэнд олсон.

#дорнод аймаг, #обег, #хоногийн мэдээ, #Матад сум, #эрэн хайх ажил,