Молдав улс салан тусгаарласан Приднестровье мужид Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрыг нээсэнтэй холбогдуулан Оросын дипломатчийг хөөж байгааг тус улсын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдэв.

Оросын талыг баримтлагч Приднестровийн нутаг дэвсгэрт Кишиневийн эсэргүүцлийг үл харгалзан сонгуулийн санал авах байр нээсэнтэй холбогдуулан тус яам эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Молдавын засгийн газар мөн өмнөх мэдэгдэлдээ Оросын энэ үйлдлийг тус улсын бүрэн эрхт байдлыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж тодорхойлсон юм.

Үүний зэрэгцээ, Эстони улсын Гадаад хэргийн яам Москвад хандан тус улсын аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулахаа зогсоохыг уриалав.

Эстонийн Гадаад хэргийн яам Таллин дахь Оросын Элчин сайдын яамны ажилтныг “персона нон грата” хэмээн зарлаж, тус улсад суугаа Оросын Элчин сайдад холбогдох ноот бичгийг гардуулсан тухай хэвлэлээр мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#молдав, #Эстони, #Оросын дипломат,