2022 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсаар нэрлэгдэж байсан Чад, мөн Иран, Судан улс “IQAir”-ийн жагсаалтаас хасагдсанаар Бангладеш, Пакистан, Энэтхэг 2023 оны агаарын чанарын үзүүлэлтээр сүүл мушгисан байна. 

Швейцарын агаарын чанарын хяналтын “IQAir” нь 134 улс орон, 30 мянга гаруй хяналтын станцын мэдээлэлд үндэслэн тайлангаа гаргасан байна.

PM2.5 буюу уушгийг гэмтээдэг нарийн ширхэглэлт тоосонцрын дундаж агууламж 2023 онд Бангладеш улсад шоо метр тутамд 79.9 микрограмм, Пакистанд 73.7 микрограммд хүрчээ. ДЭМБ-аас уг үзүүлэлтийг 5 микрограмаас илүүгүй байлгахыг зөвлөдөг.

“IQAir”-ийн чанарын менежер Кристи Честер Шрөдерын хэлснээр уур амьсгалын нөхцөл байдал, газарзүйн байршлаас шалтгаалан Өмнөд Азид агаар дахь PM2.5-ийн агууламж маш өндөр байдаг байна. Үүн дээр хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүн амын нягтрал зэрэг хүчин зүйлүүд нэмэгддэг.

Бангладеш улс 2022 онд агаарын чанараар дэлхийн улс орнуудаас сүүлээсээ тавд бичигдэж байжээ. Тус улсад зуурдын нас баралтын 20 орчим хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг бол үүнтэй холбоотой эрүүл мэндийн зардал нь ДНБ-ий 4-5 хувийг эзэлдэг болохыг Дакагийн их сургуулийн агаарын бохирдлын шинжээч Мд Фироз Хан хэлэв.

Энэтхэгийн хувьд 2022 онд агаарын бохирдлоороо наймдугаарт бичигдэж байсан бол өнгөрсөн онд PM2.5-ын агууламж нь нэмэгдэж, ДЭМБ-ын стандартаас 11 дахин их болсон байна. Энэтхэгийн хотуудаас Шинэ Дели хамгийн муу үзүүлэлттэй нь байжээ.

Таван жил дараалан PM2.5-ын агууламж нь буурсан Хятадад 2023 онд агаарын бохирдол 6.3%-иар нэмэгдэж, 32.5 микрограммд хүрсэн байна.

“IQAir”-ийн тайлангаас харвал 2023 онд ДЭМБ-ын стандартыг зөвхөн Австрали, Эстони, Финланд, Гренада, Исланд, Маврики, Шинэ Зеланд зэрэг улс хангасан байна.

Эх сурвалж: Reuters

#IQAir, #агаарын бохирдол, #агаарын чанарын үзүүлэлт,