СОЁЛ УРЛАГ

ҮЗЭСГЭЛЭН: Гоо сайхан, баяр баясгаланг зураачийн мэдрэмжээр бүтээсэн “Paradiso”…

“Paradiso” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 20-нд “Norphei Art Gallery”-д нээлтээ хийлээ. Ирэх сарын 14 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг Алтан гадас одонт, СТА, МУЭХорооны гишүүн зураач Ө.Эрдэнэбулган гаргаж буй. Түүний хувьд бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд Италийн Флоренц хот дахь Флоренц Уран зургийн Академид сурах болсонтой холбогдуулан ийнхүү бүтээлээ олон нийтэд дэлгэжээ.

Ө.Эрдэнэбулган нь,

  • 2017 онд “Хаврын гэгээ” ,
  • 2020 онд “Монголын сайхан орноор” бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан.

Ө.Эрдэнэбулган зураач нь реалист уран зургийн мастер бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд цэцэг, хөрөг, Монголын байгаль, Итали орны тэмдэглэл зургуудын 50-аад бүтээл тавигджээ.

Үзэсгэлэнгээ “Paradiso” буюу “Мөрөөдөл” гэж нэрлэсэн нь Итали орны урлагийн түүхээс суралцан, өөрийн уран бүтээлийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх дараагийн алхмын эхлэл хэмээн билэгшээсэн гэнэ.

Гоо сайхан, баяр баясгаланг өөрийн мэдрэмжээр бүтээсэн уг уран бүтээлүүд үзэгчдийн ч гэсэн зүрх сэтгэлийг хөдөлгөн таашаалтай сайхан мэдрэмж төрүүлнэ. Сонгодог урлагт дурлагсад түүний уран зургийн ертөнцөд тухлан саатаарай.

ТҮҮНИЙ БҮТЭЭЛЭЭС…

No description available.
No description available.
No description available.
May be an image of 5 people, people standing and indoor
May be art of indoor
May be an image of 2 people and indoor

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet