Ням гарагийн орой Кубын хоёр дахь том хот Сантьягод олон нийтийг хамарсан ховор эсэргүүцлийн жагсаал болжээ.
Хоол хүнс, шатахуун, эм тарианы хомсдол нүүрлээд буй Коммунист дэглэмтэй Карибын тэнгисийн арал дээр сүүлийн хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам муудаж, арлын ихэнх мужид өдөрт 18 ба түүнээс дээш цагаар цахилгаан тасалж байгаа нь иргэдийн эсэргүүцэлд хүргэсэн байна.
Тус улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел “X” платформоор дамжуулан “Цахилгааны үйлчилгээ болон хоол хүнс түгээлтийн байдалд хэд хэдэн хүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Нам, төр, засгийн эрх баригчдын чиг үүрэг бол амар амгалан, энх тайван уур амьсгалд ард түмнийхээ өргөдөл гомдлыг анхааралтай сонсож, харилцан ярилцаж, нөхцөл байдлыг сайжруулахын тулд хийж буй олон хүчин чармайлтыг тайлбарлах явдал” гэж мэдэгджээ.
Диаз-Канел мөн АНУ-ын “террористууд” үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан тогтворгүй байдал үүсгэхээр оролдож болзошгүй гэж анхааруулсан байна.
Цагдаа нар “хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” зорилгоор эсэргүүцлийн жагсаал болсон Сантьягод дайчлагдсан болохыг төрийн мэдлийн “CubaDebate” мэдээлжээ.
Кубад эсэргүүцлийн жагсаал маш ховор тохиолддог ч сүүлийн жилүүдэд тус аралд нүүрлээд буй эдийн засгийн хямралын улмаас эсэргүүцлийн жагсаал улам бүр нэмэгдсээр байна.
Хэдийгээр 2019 оны Үндсэн хуульд жагсаал, цуглаан хийх эрхийг тусгасан ч энэ эрхийг нарийн тодорхойлсон хууль тогтоомж нь хууль тогтоох байгууллагад гацсан хэвээр байгаа юм.
2021 оны долдугаар сарын 11-ний өдөр болсон Фидель Кастрогийн 1959 оны хувьсгалаас хойших хамгийн том эсэргүүцлийн жагсаалын үеэр Кубын эрх баригчид жагсагчдын эсрэг хатуу ширүүн хариу арга хэмжээ авч, олон хүнийг халдлага, эвдэн сүйтгэх, үймээн самуун дэгдээсэн хэргээр буруутган баривчилсан нь хүний эрхийн байгууллагууд, Европын холбоо болон АНУ-ын зүгээс хатуу шүүмжлэлд өртөж байв.
Эх сурвалж: Reuters

#Куба, #хүнсний хомсдол, #эсэргүүцлийн жагсаал, #цахилгааны хязгаарлалт,