Католик сүмийн тэргүүн, Ромын пап Францисыг оршуулах ёслол энэ бямба гарагийн 10:00 цагт Ромын Гэгээн Петрийн талбайд болно гэдгийг Ватикан мэдэгдлээ. Пап Францисын захисны дагуу түүнийг Ватикан хотын гадна байрлах гэгээн Маригийн сүмд оршуулах аж.
Папын үүргийг орлон гүйцэтгэж буй кардинал Кевин Фаррелл талийгаачид хүндэтгэл үзүүлэх, оршуулах ёслолыг ерөнхийлөн удирдаж байгаа бөгөөд лхагва гарагаас Францисын шарилыг Гэгээн Петрийн сүмд залж, сүсэгтэн олонд нь хүндэтгэл үзүүлэх боломж олгох юм байна.
Эх сурвалж: AP

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Пап Францис, #оршуулах ёслол,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557