АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Ерөнхийлөгч Юн Сук Ёолын зохион байгуулж буй ардчиллын асуудлаарх бага хуралд оролцохоор Сөүлд айлчлах үеэр Хойд Солонгос далайн ус руу баллистик пуужин харважээ.
Энэ нь энэ онд хийж буй хоёр дахь удаагийн баллистик пуужингийн туршилт юм.
Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд дурдсанаар Пхеньян хойгийн зүүн хэсгийн ус руу пуужин харвасан байна.
Японы эргийн хамгаалалтын алба мөн Хойд Солонгос баллистик пуужин харвасан тухай мэдээлэв. Мэдэгдэлд өгүүлснээр Умардаас хоёр удаа баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.
Даваа гарагт эхэлж буй Ардчиллын асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтад Блинкенээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс өндөр албан тушаалтнууд оролцож байгаа аж. Блинкен айлчлалынхаа үеэр мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилга бөгөөд дэлхий даяар ардчиллын ухралт, хүний эрх, эрх чөлөөний элэгдлийг зогсоох арга замыг хэлэлцэх зорилготой юм.
Өмнөд Солонгос болон АНУ-ын армийн жил бүр зохион байгуулдаг Умардын заналхийллийн эсрэг таслан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэх зорилготой “Эрх чөлөөний бамбай” нэртэй 10 хоног үргэлжилдэг томоохон хэмжээний хамтарсан цэргийн сургуулилалт өнгөрсөн пүрэв гарагт дууссан билээ.
Ням гарагт Өмнөд Солонгосын арми мөн 2010 онд Хойд Солонгосын бөмбөгдөлтөд өртсөн баруун арлуудыг бэхжүүлэх зорилгоор тэнгисийн явган цэрэг, довтолгооны нисдэг тэрэг болон дайралтын машинуудаа дайчилсан байна.
Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,