Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан нэгдсэн тооллого хийж, цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байрлалд зохион байгууллаа.
Мөн салбарын шагнал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицер, ахлагч нарт цэргийн цол олгон, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол хэлсэн үгэндээ “Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж, алдраа дуурьсгаж, дэлхийн дахинаа Монголоо тамгалж ирсэн баатарлаг түүхтэй дайчдын шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэхийн ялдамд энэ онд Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жилийн ойн баяр тохиож буйг цохон хэлсэн юм.
Мөн агаарын орон зайн хяналт тавих, хамгаалах үндсэн үүргийн зэрэгцээ байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн бэрхшээл тулгараад байгаа ард иргэдэд үзүүлсэн тусламжийн ажилд гар бие оролцон байгаа цэргийн алба хаагчдаараа, тив, дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдаараа, энэ цаг үед дэлхийн энх тайвны их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа цэнхэр дуулгатнуудаараа бахархаж буйгаа илэрхийлээд мартаж боломгүй түүх, тасалж үл болох угсаа, хойрголж үл болох үүрэг бидэнд бий. Монгол Улсын Агаарын хил тайван байна. Шонхруудын маань хөөрөлт, буултын тоо нь тэнцүү, хөх тэнгэр нь цэлмэг байхын ерөөл өргөе” гэсэн ерөөлөөр энэ өдрийн ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.
Ёслолын арга хэмжээний үеэр 2023 онд Агаарын цэргийн командлалд шинээр томилогдон ирсэн цэргийн алба хаагчид “Командлалын ажилтны тангараг” өргөж командлалын таних тэмдгээ гардан авсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

#ЗХЖШ,