Завхан аймгийн Их-Уул сумын малчид отроос нутаг руугаа буцаж байна. Их-Уул сум 2023 онд 226.7 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн төдийгүй үхэр, хонины тоогоор мөн тэргүүлсэн байна.
Тус сумын малчид энэ жил 8 аймгийн нутаг дэвсгэрт 140 галын 331 өрх 100 гаруй мянган толгой малтай өвөлжиж хаваржсан байна. Отроос буцаж буй малчдад үзүүлж байгаа тусламж дэмжлэг, сумын өвөлжилт, хаваржилтын талаарх тодруулгыг Их-Уул сумын Засаг даргын орлогч Б.Наранбаатараас авлаа.
-Гадна аймагт өвөлжиж, хаваржсан малчид отроос ирж байна. Оторчдод ямар тусламж дэмжлэг үзүүлж байна вэ?
-Энэ сарын 10-наас эхлэн отроор өвөлжиж, хаваржсан малчид нутагтаа буцаж байна. Энэ үед сумын Онцгой комиссоос хэд хэдэн арга хэмжээг авахаар ажиллаж байна. Тухайлбал, отроос ирж байгаа малчдыг угтахаар Хуягт багийн төвөөс Сангийн далайн хөл, Заяадай булаг хүртэл зам гаргах ажлыг тав дахь өдрөө үргэлжлүүлэн хийж байна. Мөн энэ сарын 14-ний өдрөөс Дөрөлжийн давааг онгойлгох пост гаргаж отор тосох ажлыг зохион байгуулахаар ажлын багуудыг хуваарилж байна.
-Хаврын сар гарчихаад байхад танай сум цас ихтай хэвээр байна?
-Тийм ээ. Их-Уул суманд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 3-наас гуравдугаар сарын 9 хүртэл 46 удаа их, бага хэмжээний цас орсон. Өнөөдөр нийт нутгаар цастай, цасны дундаж зузаан тэгш талдаа 40-70 см, уулаараа 35-60 см, гуу жалгандаа 70-120 см байна. Цасны дундаж нягт 0,21-0,28 г/см.куб, хатуурч хөрлөсөн хунгарын зузаан 40-80 см, хөрийн зузаан 10-25 см, зарим газраа цасан дороо болон дээрээ 1-3 см мөсөн хоёр үетэй болсон байна.
Өнгөрсөн өвөл, хаврын хугацаанд агаарт 30 градусаас хүйтэн хоногийн тоо 50, үүнээс 40 градусаас хүйтэн хоногийн тоо 23 байсан. Агаарын хамгийн хүйтэн нь -47,6 градус, хөрсөн дээр -48,9 градус хүрч хүйтэрсэн. Тиймээс отроос ирж байгаа малчдыг тосох, зам гаргах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм. Мөн отроос ирж байгаа тухайн малчин өрхүүдийн муудсан, хөлөөрөө явах боломжгүй малыг ачих тээврийн зардлыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлээд байна.
-Малчдад хөнгөлөлттэй үнээр Засгийн газраас хүргэж байгаа өвс, тэжээлийн татан авалт хүргэлт, хүрэлцээ хэр байна?
-Одоогийн байдлаар сумын аюулгүйн нөөц болон төрийн албан хаагчдын хандивласан гээд нийт 3439 боодол өвсийг малчдад хүргүүлсэн. Засгийн газраас хөнгөлөлттэй олгосон 2452 боодол өвсийг дахин худалдан авч, малчдад хөнгөлөлттэй болон үнэгүй олгосон байна. Сум, аймгийн аюулгүй нөөцөөс 10 мянга гаруй боодол өвсийг хөнгөлөлттэй болон үнэгүй олгосон. Хивэг тэжээлийн хувьд сум, аймгийн нөөц, улсын Онцгой комисс, Дэлхийн зөн ОУБ, Японы хүүхдийн ивээх сангаас нийт 4432 уут хивгийг хөнгөлөлттэй болон үнэгүй малчдад олгосон байна.
-Аймгийн хэмжээнд малын хорогдол их байна. Танай сумын хувьд хэчнээн толгой мал хорогдов? Цаашид малын хорогдол гаргахгүй байх талаар ямар ажлууд хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 27312 толгой мал хорогдсон. Үүнээс адуу 1446, үхэр 5371, хонь 13736, ямаа 6759 толгой хорогдсон байна. Мэдээж бид дахин мал хорогдуулахгүй байх, малчдад шаардлагатай байгаа өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Цаг агаар дулаарч байна.
Гадна аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржиж байгаа малчдыг эргэх ажлыг зохион байгуулж, 10 дугаар сард гэхэд, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймагт ажилласан. Өнөөдрийн байдлаар отор угтах отрын штаб байгуулах, зам гаргах. Өвс тэжээл олгох, оторт явсан малчдын муудсан малыг ачих тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлөөс сүрэл 750, өвс 180, хивэг 65 уутыг сумын Онцгой комисст хүлээлгэн өгсөн, малчдадаа тарааж өгнө. Сумын онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас хөдөөгийн таван багийн малчдаа эргэх, төрийн болон ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг тухай бүр нь хийж байна. Мөн сум, аймаг, улсын аюулгүй нөөцийн өвс тэжээлийг таван удаагийн олголтоор хөнгөлөлттэй болон үнэгүй олгох ажлыг малчдын хотонд хүргэх, хаагдсан зам давааг нээх ажлыг тухай бүр нь хийж дальпуу татах, өвс тэжээлийг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар сумын Аюулгүй нөөцөд 1000 боодол өвс, оторчдыг угтах Эрдэнэт хотын хандив 930 боодол өвс байна.