“Space One” компанийн жижиг, хатуу түлшит “Kairos” пуужин лхагва гарагт хөөрснийхөө дараахан дэлбэрч, тойрог замд хиймэл дагуул байрлуулах Японы анхны хувийн компани болох оролдлого нь бүтэлгүйтжээ.

Засгийн газрын тагнуулын хиймэл дагуулын туршилтын загварыг тээсэн 18 метр өндөртэй, 23 тонн жинтэй, дөрвөн үе шаттай хатуу түлшээр ажилладаг “Kairos” пуужин 11:01 цагийн үед Вакаяма мужийн Кушимото дахь сансрын шинэ байгууламжаас хөөрсөн ч хэдхэн секундын дараа дэлбэрсэн байна.

Пуужингийн хэлтэрхий ойролцоох уулархаг газар болон далайн усанд унажээ. Бүх үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан байна.

“Space One” компани нөхцөл байдлыг судалж байгаагаа мэдэгджээ. Одоогоор дэлбэрэлт юунаас болсон, хүн бэртэж гэмтсэн эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Ихэвчлэн хөөргөлтийн үед талбайн ойролцоо хүн байлгадаггүй бөгөөд “Space One”-ийн пуужинг удирдлагын төвөөс удирддаг, автоматжуулсан тул хүний амь нас хохироогүй гэж таамаглаж байгаа аж.

“Space One” пуужинг бямба гарагт хөөргөхөөр төлөвлөж байсан ч ойролцоох далайн усанд хөлөг онгоц нэвтэрсний дараа ажиллагааг хойшлуулсан юм.

Тус компани анх 2021 онд “Kairos”-г хөөргөхөөр зорьж байсан ч Ковид-19, дараа нь Оросын Украин дахь түрэмгийлэлтэй холбоотойгоор эд ангиудын худалдан авалт удааширсан гэх шалтгаанаар таван удаа хойшлуулсан байна.

Токиод төвтэй “Space One” компанийг 2018 онд “Canon Electronics”, “IHI” компанийн сансрын инженерийн нэгж, барилгын “Shimizu” фирм, Японы төрийн дэмжлэгтэй Хөгжлийн банк зэрэг компаниудын консорциум байгуулж байжээ. Японы хамгийн том хоёр банк болох “Mitsubishi UFJ” болон “Mizuho” мөн бага хэмжээний хувьцаа эзэмшдэг байна.

“Space One” нь дотоодын болон олон улсын үйлчлүүлэгчдэд “сансрын шуудангийн үйлчилгээ” үзүүлэх зорилготой бөгөөд 2030 он гэхэд жилд 20 пуужин хөөргөх зорилт тавьжээ.

Эх сурвалж: Japan Times

#онцолсон, #Япон, #Space One, #Kairos пуужин,