Мягмар гарагт гадил жимсний худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч улс орнууд, экспортлогчид, судалгааны байгууллагууд зэрэг салбарын оролцогч талуудыг нэгтгэдэг НҮБ-ын Дэлхийн гадил жимсний форум Ромд хуралдаж, тус салбарт тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцсэн байна.
Форумын ахлах эдийн засагч Паскаль Лиу энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт нь нийлүүлэлтэд “асар ихээр аюул” учруулж байгаа бөгөөд энэ нь цаашлаад гадил жимсний үнэ өсөхөд хүргэж болзошгүй гэж мэдэгджээ.
Богино хугацааны цаг агаарын үзэгдлээс үүдэлтэй хомсдол нийлүүлэлтийн сүлжээнд төдийлөн нөлөөлөхгүй ч дэлхийн дулаарлаас үүдэлтэй аюул заналхийлэл, түүнийг дагаад тархаж буй өвчлөлд мэргэжилтнүүд санаа зовж байна.
Цаг агаарын хүнд нөхцөл байдал үйлдвэрлэлд нөлөөлөхөөс гадна гадил нь температурын өсөлтөд мэдрэмтгий байдаг тул зарим газарт ургацаа бүрэн алдах эрсдэлтэй тулгарч байгаа аж.
Гэсэн ч температурын өсөлтийг дагасан янз бүрийн өвчлөл хамгийн том аюул болоод байгааг мэргэжилтнүүд онцлов.
Тухайлбал, “Fusarium Wilt TR4” гэх мөөгөнцрийн халдвар Австрали болон Ази тивээс Африк, одоо Өмнөд Америкт тархжээ. “Fusarium Wilt”-ийн спорууд нь маш тэсвэртэй, үер, хүчтэй салхиар тархдаг бөгөөд халдвар нь гадил жимсний модыг устгадаг байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь ийм байдлаар нийлүүлэлтэд нөлөөлснөөр гадил жимсний үнэ цаашид тодорхой хэмжээгээр өсөх нь бараг тодорхой болсон байна.
“Нийлүүлэлт их хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол ойрын жилүүдэд гадил жимсний үнэ харьцангуй өндөр хэвээр байх болно” гэж форумын эдийн засагч Лиу хэлэв.
Гадил жимс нь дэлхий даяар хамгийн их экспортлогддог жимс бөгөөд “BBC”-ийн мэдээлснээр Их Британи улс жилд дангаараа 5 тэрбум орчим гадил жимс импортолдог байна.
Эх сурвалж: BBC

#Уур амьсгалын өөрчлөлт, #гадил жимс, #Дэлхийн гадил жимсний форум,