Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна.

Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал, мөн ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ-ийг сайжруулах шаардлагатай байгааг илтгэж байна. 

Иймд салбарын уялдаа холбоог хангах, олон Улсын сайн туршлагыг танилцуулах, аймаг, сумын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой салбарын болон олон нийтийн төлөөллийг хамруулсан 200-250 хүнтэй "ХОГ БИШ ХОГ" цахим зөвлөгөөнийг гуравдугаар сарын 15-нд зохион байгуулна.

Зөвөлгөөнийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо хамтран зохион байгуулах бол Европын холбоо,  EU SWITCH-Asia Programme, Sustainable plastic recycling in Mongolia, 3R4UB, Caritas Czech Republic in Mongolia байгууллагууд дэмжин ажиллах аж. 

#БОАЖЯ, #Европын холбоо, #Цэнгэг усны нөөц, #байгаль хамгаалах төв, #Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо, #"ХОГ БИШ ХОГ" цахим зөвлөгөөн, #EU SWITCH-Asia Programme,