Лхагва гарагт Хути бүлэглэл Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоц руу пуужингаар цохилт өгсний улмаас гурван далайчин амиа алдсан болохыг АНУ-ын Төв командлал (CENTCOM) мэдэгдэв.

Энэ нь Ираны дэмжлэгтэй Йемений бүлэглэл дэлхийн хамгийн хөдөлгөөнтэй худалдааны замуудын нэгээр зорчин өнгөрөх усан онгоцнуудыг онилж эхэлснээс хойш анх удаа хүний амь эрсэдсэн тохиолдол юм.

Йемений Аден боомтоос 50 орчим далайн милийн зайд Грекийн эзэмшлийн Барбадосын далбаатай “True Confidence” хөлөг онгоцонд хийсэн халдлагын хариуцлагыг Хути хүлээсэн байна.

Хути бүлэглэл нь Газын зурваст дайн эхэлсний дараа буюу арваннэгдүгээр сараас хойш палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд Улаан тэнгис дэх усан онгоцнууд руу дайрч байгаа.

Их Британи болон АНУ хамтран Хутигийн эсрэг хариу цохилт өгч байгаа бөгөөд хүний амь үрэгдсэн халдлагын дараа цэргийн ажиллагаагаа хүчирхэгжүүлж магадгүй.

“CENTCOM”-ийн мэдээлснээр Хутигийн цохилтын улмаас өөр дөрвөн хүн хүнд шархдаж, хөлөг онгоцонд их хэмжээний хохирол учирсан байна. Өмнө нь усан онгоцны эх сурвалж халдлагын дараа дөрвөн далайчин хүнд түлэгдэж, гурав нь сураггүй алга болсон гэж мэдэгдсэн.

“True Confidence” дээр гал гарч байгаа ба урсгал даган хөвж байгаа талаар хөлөг онгоцны Грек операторууд мэдэгджээ. Онгоцонд 15 Филиппин, 4 вьетнам, 2 Шри-Ланк, Энэтхэг болон Балбын тус тус нэг иргэнийг багтаасан багийн 20 гишүүн болон зэвсэгт гурван хамгаалагч байсан байна.

Дөрөв хоногийн өмнө Их Британийн эзэмшлийн “Rubymar” хөлөг онгоц пуужингийн цохилтоос хойш хоёр долоо хоногийн турш хөвсний эцэст Хутигийн дайралтын улмаас живсэн анхны хөлөг болсон юм.

Хутигийн дараалсан халдлага нь дэлхийн усан тээврийг тасалдуулж, компаниуд чиглэлээ өөрчилж, Африкийн өмнөд хэсгээр илүү урт, илүү өндөр өртөгтэй аялал хийхээс өөр аргагүйд хүрч байна. Улаан тэнгисээр дамжин өнгөрөх долоо хоногийн даатгалын зардал хэдэн зуун мянган доллароор нэмэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Улаан тэнгис, #Ираны дэмжлэгтэй Йемений Хути босогчид, #True Confidence,