Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная Оросын ард иргэдийг сонгуулийн сүүлийн өдөр буюу гуравдугаар сарын 17-ны үд дунд эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг санал өгөх эсвэл саналын хуудсыг баллахыг уриалав.
Навальная “YouTube”-д нийтэлсэн дүрс бичлэгтээ өнгөрсөн долоо хоногт нөхрийнх нь оршуулганд цугларсан олон хүмүүс түүнд итгэл найдвар өгсөн гэж хэлжээ.
Түүний нөхөр болох Оросын сөрөг хүчний нэр хүндтэй зүтгэлтэн Навальный үхэхийнхээ өмнөхөн уг эсэргүүцлийн аргыг дэмжигчдэдээ уриалсан юм. Тэрээр Оросын иргэдийг сонгуулийн өдөр баривчлагдах эрсдэлгүйгээр улс орон даяар хотуудад нэгэн зэрэг цугларч, эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой гэж үзэж байв.
“Путинийг эсэргүүцдэг олон хүн байдаг гэдгийг харуулахын тулд бид сонгуулийн өдрийг ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд та бүхнийг гуравдугаар сарын 17-ны үд дунд санал авах байранд очихыг уриалж байна” гэж Навальная бичлэгтээ хэлсэн байна.
“Дараа нь яах вэ гэвэл, энэ таны сонголт байх болно. Путинээс бусад нэр дэвшигчийн төлөө саналаа өгч болно. Саналын хуудсыг баллаж болно, Навальный гэж томоор бичиж болно. Саналаа өгөхийг утгагүй гэж бодож байсан ч санал авах байран дээр ирээд зүгээр зогсож байгаад эргэж харьсан ч болно.”
Тэрээр мөн дэмжигчдээ ядаж нэг хүнийг сонгуулийн өдөр болох эсэргүүцлийн ажиллагаанд дагуулж явахыг уриалсан байна.
Нөхрөө нас барснаас хойш Навальная түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Мюнхений аюулгүй байдлын бага хурал болон Европын парламентад үг хэлсэн.
Навальная нөхрийнхөө үхэлд Путинийг буруутгаж байгаагаа мэдэгдсэн бол Кремль үүнийг эрс няцааж, түүний үхэл болон оршуулгын ёслолд олон нийт ямар хариу үйлдэл үзүүлж буй талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Эх сурвалж: Reuters

#Оросын ерөнхийлөгчийн сонгууль, #Юлия Навальная,