СПОРТ

MFC-3 холимог тулааны олон улсын тэмцээн ирэх сарын 1-нд болно

Тус тэмцээнийг зохион байгуулсанаар мэргэжлийн тамирчдаа дэмжихээс гадна энэхүү спортыг олон нийтэд эерэгээр сурталчилах зорилготой аж.

MFC-3 холимог тулааны олон улсын тэмцээнийг ирэх сарын 1-нд Ерөнхий сайдын ивээл дор АСА циркт зохион байгуулахаар боллоо. Тус  тэмцээнийг зохион байгуулсанаар мэргэжлийн тамирчдаа дэмжихээс гадна энэхүү спортыг олон нийтэд эерэгээр сурталчилах зорилготой аж.

MFC-3 холимог тулааны олон улсын тэмцээнд Монгол, АНУ, Япон, ОХУ, Буриад, Тувагаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцох бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард MFC холбооны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нар дахин дэвжээнд хүч үзэх аж. Энэхүү тулааныг тэсэн ядан хүлээж байгаа сонирхогчид  ч цөөнгүй байгаа болов уу. Мөн Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гадны тамирчидтай тулалдахаар бэлтгэлээ хангажээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet