СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор дархан цаазат амьтан болох “Цоохор ирвэс”-ийг Ховд аймгийн Булган сумаас агнаж, Улаанбаатар хотод бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан сэжигтэй этгээдийн үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.
Энэ төрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-д зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай.
Иймд Монгол Улсад нэн ховордсон ан амьтан зэргийг хууль бусаар агнахгүй байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарын утсанд мэдээлэл өгч, эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

#Цоохор ирвэс, #Эрүүгийн цагдаагийн алба, #Экологийн цагдаагийн алба,