Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн нэгдүгээр сард батлагдсан. Үүнтэй холбоотойгоор дагалдан 14 хуульд батлагдаж, дагаж мөрдөх 36 дүрэм, журам боловсруулагдаж буй. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат уг хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд хууль сурталчлах, дагалдах дүрэм, журамд санал авах зорилгоор баг ахалж, Зүүн бүсийн аймгуудад хуулийн танилцуулга хийж иргэд, төрийн албан хаагчид, хүүхдүүдийн саналыг авч байна.

Ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Зүүн бүс хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, Сангийн сайдын зөвлөх Х.Алтай, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж буй юм.

Өнөөдөр гурав дахь өдрөө Хэнтий аймагт ажиллаж байгаа бөгөөд Хэнтий аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, сумдын Засаг дарга нар, 26 хамтарсан багийн гишүүд хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгч байгууллагуудаас бүрдсэн 260 гаруй хүнд танхимаар болон цахимаар мэдээлэл хүргэж, иргэдээс санал авах хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны 9-р сарын 1-ны өдрөөс хэрэгжинэ.

#хнхя, #хэнтий аймаг, #Хүүхэд хамгааллын тухай хууль,