Тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах тоосонцор, барилга угсралттай холбоотой тоосжилтоос үүдэлтэй агаарын бохирдлын улмаас даваа гарагт Вьетнамын нийслэл Ханой хотын гудамжнууд өтгөн утаагаар бүрхэгдэж, үзэгдэх орчин эрс багассан байна.
“AirVisual”-аас гаргасан мэдээллээс үзэхэд даваа гарагийн орой Ханой хотын агаар дахь PM2.5 гэгддэг нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 187 микрограмм/куб байсан нь хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлэх өндөр үзүүлэлт аж.
Ийм нөхцөлд хүмүүсийг гадаа амны хаалт зүүх, гадаа дасгал хөдөлгөөн хийхгүй байх, цонхоо хааж, гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуулахыг зөвлөдөг байна.
Агаарын бохирдол нь Вьетнамд тулгараад буй томоохон асуудлын нэг бөгөөд 2016 онд тус улсад 60,000 гаруй хүн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр нас барсан гэж ДЭМБ-аас тооцоолж байжээ.
Дэлхийн банкны 2021 оны тайланд дурдсанаар Ханой хотод бүртгэлтэй 8 сая автомашинаас ялгардаг тоосонцор нь агаарын бохирдлын 30%-ийг, аж үйлдвэрээс ялгарах тоосжилт 30%-ийг нь эзэлдэг аж.
Агаарын бохирдол болон өтгөн манангийн улмаас хоёрдугаар сарын 2-ны өдөр Ханой хотын олон улсын нисэх онгоцны буудлыг чиглэсэн 100 шахам нислэгийг хойшлуулж, эсвэл өөр хот руу чиглүүлэхэд хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #агаарын бохирдол, #Вьетнам, #Ханой,