Амралтын өдрүүдэд Калифорни мужид орсон их цасны улмаас Невада мужийг чиглэсэн томоохон хурдны зам хаагдаж, зарим газарт цасан нуранги үүсэх эрсдэл өндөр байгааг цаг уурчид анхааруулжээ.

Калифорнийн хурдны замын эргүүлийн мэдээлснээр хүчтэй салхи шуурганы улмаас Колфакс ба Невада хоорондын зам баасан гарагаас хойш хаагдсан байна.

Цагт 2-6 инч (5-10 см) их цас орж, зарим үед 44 м/сек давсан хүчтэй салхилж байгаа тул Сьерра Невадад зорчих боломжгүй болсон гэж Цаг агаарын урьдчилсан мэдээний төв мэдэгдэв.

Ням гарагийн шөнө уулын өндөрлөгүүдэд салхины хурд улам ширүүсэхийг Үндэсний цаг уурын алба анхааруулжээ. 

Тус албаны мэдээллээс харвал баасан гарагаас хойш Сода Спрингс, Сугар Боул болон бусад уулын хотуудад 2 метр зузаан цас унажээ. 

Ням гарагийн орой гэхэд Сьеррагийн орчимд нэмж 1.5-3.6 метр цас орох төлөвтэй байна.

PowerOutage.us”-ийн мэдээлснээр хүчтэй салхины улмаас цахилгааны шугамууд унаж, ням гарагийн оройн байдлаар Калифорнид 7,000 гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ.

Палисадес Тахо, Сьерра, Тахо, Маммот зэрэг газарт цанын баазууд үйл ажиллагаагаа хаасан байна.

Сьерра Невадагийн зүүн хэсгийн уулархаг бүсэд цасан нуранги үүсэх эрсдэл өндөр байгаа тул хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг цаг уурчид анхааруулав.

Салхины хүч аажмаар сулрах боловч даваа, мягмар гарагт АНУ-ын баруун хэсгийн ихэнх хэсэгт цас үргэлжлэн орохыг Үндэсний цаг уурын алба мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

#Америк, #Калифорни, #цасан шуурга,