Пүрэв гарагийн орой Бангладешийн нийслэл Дака хотод зургаан давхар барилгад гал гарсны улмаас наад зах нь 43 хүн амиа алдсаныг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдэв.

Гал түймрийн албаныхны мэдээлснээр гал эхлээд ресторанд гарсан боловч хурдан хугацаанд бусад давхарт тархсан байна. 

Наад зах нь 43 хүн нас барж, түлэгдсэн шархтай 22 хүн Дакагийн Анагаах Ухааны Коллежийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн сайд Саманта Лал Сен сэтгүүлчдэд мэдэгджээ.

Гал унтраах 13 анги хоёр цагийн турш хүчин чармайлт гаргасны эцэст галыг бүрэн унтраасан ба одоогоор галын шалтгааныг шалгаж байгаа аж.

Гал гарсан барилгад ресторан, хувцас, гар утасны дэлгүүрүүд байдаг бөгөөд хий алдагдсан эсвэл цахилгаан зуухнаас үүдэн гал гарсан байж магадгүй гэж таамаглаж байна. 

Энэ бол давхар бүрт нь, тэр ч байтугай шатан дээр нь хийн баллон байж байдаг аюултай барилга байсан гэж Бангладешийн Гал түймрийн алба, Иргэний хамгаалалтын дарга, бригадын генерал Майн Уддин хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Аюулгүй байдлын талаарх мэдлэг муу, дүрэм журмын хэрэгжилт хангалтгүйгээс тус улсад арилжааны болон орон сууцны барилгад гал гарах нь элбэг. 

2012 онд гарсан гал түймэр, 2013 онд болсон барилга нурсан хэргийн улмаас 1,200 гаруй ажилчин амь үрэгдсэний дараа улс даяар, ялангуяа хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг томоохон компаниудад шалгалт явуулснаар оёдлын салбарт дахин томоохон осол гараагүй юм.

Гэвч сүүлийн жилүүдэд бусад салбаруудад олон зуун хүн галын улмаас нас баржээ. 

Эх сурвалж: BBC, Reuters

#Бангладеш, #Гал түймэр, #Дака хот,