1961 оны гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Энх тайвны корпусыг байгуулсны ойг энэ долоо хоногт тэмдэглэж байна. 

Энх тайвны корпус АНУ болон дэлхий даяар хэрхэн хэлхээ холбоо үүсгэж, сайн сайхан өөрчлөлтийг авчрахад хувь нэмрээ оруулж буйг нь бид тус ойгоор алдаршуулдаг билээ.

1961 оноос хойш 240,000 гаруй америкчууд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар ажилласнаас Монголд л гэхэд 1,500 нь ажиллажээ. Өнөөдөр 2,400 гаруй сайн дурын ажилтнууд Монголыг оруулаад нийт 58 оронд ажиллаж байгаа бөгөөд тэд англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжил зэрэг төслүүд дээр Монголд хамтран ажиллаж буй юм. 

Энэ завшааныг ашиглаад даян дэлхийн энх тайван, нөхөрлөлийг дэмжих үйлсэд чин сэтгэлээ зориулж буй Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд болон тэдний Монгол дахь болон дэлхий даяарх түншүүдэд нь талархал илэрхийлье гэж АНУ-ын элчин сайдын яам мэдээллээ. 

#U.S. Embassy - Ulaanbaatar, #Mongolia, #Энх тайвны корпус,