2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр, Улаанбаатар хот– АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан зудын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж 200,000 ам.доллар (ойролцоогоор 680 сая төгрөг)-ын тусламж үзүүлнэ. Уг санхүүжилтээр Монголын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш шатахуун олгох юм.
Энэ жилийн зуд нь сүүлийн үед тохиож буй хамгийн хор уршигтай гамшиг болж, их хэмжээний цас орж, огцом хүйтэрснээс нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийн хэмжээнд малчин өрхүүд зудад нэрвэгдэв. 217 мянга гаруй малчид өөрсдийн мал, амьжиргаагаа алдах өндөр эрсдэл үүсээд байна.
“Уур амьсгалын өөрчлөлтийн уршгаар дэлхий даяар илүү давтамжтай, хүчтэй цочролууд бий болгож, улмаар хүмүүс зуд зэрэг гамшгаас ангижрах, дараагийн цочролд бэлтгэхэд улам хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган хэлснээр “АНУ нь Монголын эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд учирч буй эдгээр сорилтуудын үр дагаврыг багасгахын тулд илүү тэсвэртэй байдлыг бий болгож, урт хугацааны, ногоон шийдлүүдийг олохын тулд Монголын засгийн газар болон олон улсын түншүүдтэй тууштай хамтран ажиллах болно” гэв.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд тууштай ажилладаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийг дэмжин чадавхжуулах, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Шуурхай удирдлагын тогтолцооны сургалтууд зохион байгуулах, малын өвчлөлийн тандалтын чадавхыг бэхжүүлэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын ард иргэдийг гамшигт тэсвэртэй, түүний нөлөөллийг даван туулах чадвартай болоход нь тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 2010 оноос хойш Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор 8 сая орчим ам.долларын санхүүжилт олгосон.

#Монголын улаан загалмай нийгэмлэг, #цас зуд, #АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, #U.S. Embassy - Ulaanbaatar, #Mongolia,