Лхагва гарагт Молдавын салан тусгаарласан Транснистрийн парламент Оросоос эдийн засгийн тусламж хүссэн тогтоолыг баталжээ.

Молдавын засгийн газар Транснистрийн компаниудыг нэгдүгээр сараас эхлэн импортын татвараа улсын төвлөрсөн төсөвт төлөхийг шаардсаны хариуд Транснистрийн бүс нутаг ийнхүү бүх шатны депутатуудын хурал зарласан байна.

Бүс нутгийн эдийн засгийн сайдын хэлснээр шинэ журмын дагуу Транснистрийн төсөвт төвлөрөх гаалийн орлого 18 хувиар буурч байгаа аж.

Транснистрийн парламент үүнийг дарамт шахалт гэж харж байгаа ба тогтоолдоо “Транснистрт нийгэм, эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байгаа нь хүний эрх, чөлөөт худалдааг хамгаалах Европын зарчим, хандлагатай шууд зөрчилдөж байнагэж өгүүлжээ.

Европын холбоог дэмжигч Кишинёвын засгийн газар уг шийдвэрийг олон нийтийн анхаарлыг татах зорилготой суртал ухуулгын арга хэмжээ гэж үзэн, няцаасан байна.

Молдавын Ерөнхий сайдын орлогч Олег Серебриян Транснистрийн парламентыг суртал ухуулгын чанартай алхам хийсэн гээд, Молдавын Европын холбоонд элсэх оролдлогоос салан тусгаарласан бүс нутаг болон Молдавын бүх ард түмэн ашиг тус хүртэж байгаа гэж мэдэгджээ.

Харин Оросын Гадаад хэргийн яам Транснистрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт бөгөөд хүсэлтийг анхааралтай авч үзэх болно мэдэгдсэн байна.

Зүүн талаараа Украинтай хиллэдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй тус бүс нутаг нь Москвагийн дэмжлэгтэйгээр Кишинёвын засгийн газрын эсрэг автономит байдлаа гучин жилийн турш хадгалсаар ирсэн юм. 

Орос улс 1992 оны дайнаас хойш Транснистрт мянга гаруй цэргээ байршуулсан бол Оросын 220 мянган иргэн тэнд амьдардаг байна.

2022 онд Орос Украин руу цөмрөн орсны дараа салан тусгаарлагчдын хяналтад байдаг бүс нутагт хурцадмал байдал үүссэн юм.

Кишинёвын засгийн газар Европыг дэмжигч бодлого баримталж, Москваг тус улсыг тогтворгүй болгохыг оролдож байна гэж буруутгаснаар Молдав-Оросын харилцаа ч муудаад байгаа.

Эх сурвалж: Reuters

#молдав, #салан тусгаарлагч бүс нутаг, #Транснистр,