Европын холбоо Оросын царцаасан хөрөнгөөс олох ашгаа Украинд цэргийн хангамж худалдан авахад ашиглах асуудлыг хэлэлцэж эхлэх ёстой гэж Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен лхагва гарагт мэдэгдэв.
Тэрээр Европын парламентад хэлсэн үгэндээ “Оросын царцаасан хөрөнгөөс олох гэнэтийн ашгийг Украинд цэргийн техник худалдаж авахад ашиглах тухай яриаг эхлүүлэх цаг болсон” гэж уриалсан байна.
Фон дер Лейен үргэлжлүүлэн ЕХ-г ямарваа дайн тулаанд бэлтгэлтэй байх ёстойг онцолжээ.
“Дайны эрсдэлийг хэтрүүлж болохгүй, гэхдээ үүнд бэлэн байх ёстой бөгөөд энэ нь гишүүн орнуудын зэвсэгт хүчнийг сэргээн босгох, шинэчлэх зайлшгүй шаардлагаас эхлэх ёстой” гэж тэрээр хэлэв.
Европын комисс ирэх долоо хоногт батлан хамгаалахын шинэ стратегийг танилцуулах бөгөөд гол зорилгын нэг нь хамтарсан худалдан авалт байх болно гэдгийг Фон дер Лейен мэдэгдсэн байна.
“Европ тив тулалдаанд ялалт байгуулах дараагийн үеийн байлдааны чадавхыг хөгжүүлж, үйлдвэрлэхэд хүчин чармайлт гаргах ёстой” гээд, “Ойрын таван жилд батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлнэ” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Европын комисс, #Европын холбоо, #Урсула фон дер Лейен, #Оросын царцаасан хөрөнгө,