Гэрэл зургийг MPA.mn

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын сав газрыг чөлөөлж 132,860 тонн мөсийг 6,643 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгаад байна.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас:

Халиа тошинг багасгах, мөс зөөвөрлөх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 15-28-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлбэ гол, Дэнжийн 1000-ын 1, 3 дугаар суваг, Чингэлтэй, Толгойтын үерийн сувгийн нийт 7 байршилд 17 аж ахуйн нэгжийн тусгай зориулалтын 15 экскаватор, 177 хово машин, 2 портер, 5 ковш, 6 суудлын тэрэг, машин механизм ажиллаж, 6643 рейс буюу 132860 тн мөсийг Туул гол руу тээвэрлэж буулгасан.

Дүүргүүдэд:
Халиа дошин хариу арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 7  хоногт Чингэлтэй дүүргийн 17,23-р хороо Баярсайханы гүүр, Сүхбаатар дүүргийн 20-р хороо  Цолмонгийн ам 217 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 8 дугаар хэсэг 33-р гудамж 769 тоот, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Төгөлдөрийн гүүр, 41 дүгээр хороо Баянхошуу Мон-Лаагийн баруун талд нийт 5 байршилд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн 62 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын 16 механизмаар болон гар ажиллагаагаар 856 метр куб мөсийг ухаж суваг шуудуу татах  ажлыг хийж гүйцэтгэн, 34 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлж, 3 айл өрх халиа тошны усанд өртсөн байна.

#НОБГ, #халиа тошин, #шар усны үер,