Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн цогцсыг шоронгийн удирдлагуудаас авахад ээжид нь тусалсан өмгөөлөгчийг богино хугацаагаар саатуулсан тухай бие даасан хэвлэлүүд мягмар гарагт мэдээлжээ.
Навальныйг хоёрдугаар сарын 16-нд шоронд нас барсны дараа Василий Дубков нь Людмила Навальнаягийн хамтаар Оросын Ямал-Ненецкийн автономит тойргийн нийслэл Салехардыг зорьсон юм. Тэрээр Навальныйн цогцсыг ээжид нь өгүүлэхийн тулд бусад өмгөөлөгчидтэй хамтран лоббидсоны эцэст эрх баригчид хоёрдугаар сарын 24-нд цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгч байв.
Тэгвэл Дубковыг эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх захиргааны хэргээр Москва хотод баривчилсан тухай “Новая газета Европа” эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
“Сота” хэвлэлд бичсэнээр түүнийг Москвагийн Щербинка дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулсан аж.
Дубков хожим нь суллагдсан тухайгаа “Вёрстка” агентлагт ярьжээ. Ингэхдээ яагаад цагдан хоригдсон тухайгаа хэлэхээс татгалзсан ч өмгөөлөгчийн ажилд нь саад учруулах зорилготой алхам гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Навальныйн гурван өмгөөлөгч 2023 оны аравдугаар сард “хэт даврагч бүлэглэл”-д харьяалагддаг гэх үндэслэлээр шоронд хоригдсон бол үүний дараа түүний өөр хоёр өмгөөлөгч Оросыг орхин явсан юм.
Навальныйн багийнхан энэ долоо хоногийн сүүлээр Навальныйтай салах ёс гүйцэтгэх нээлттэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч өнөөг хүртэл зохион байгуулах газар олж чадаагүй байна.
Тэдний хэлснээр эрх баригчид олон нийтийн оршуулгын ёслолыг Навальныйн хөдөлгөөнийг дэмжиж, Ерөнхийлөгч Владимир Путинийг эсэргүүцэж буйн илрэл болж магадгүй гэж үзэн, хориглохыг оролдож байна гэв.
Эх сурвалж: The Moscow Times

#Алексей Навальный, #өмгөөлөгч, #Василий Дубков,