Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд зудын эрсдэлийн үнэлгээгээр хаваржилт хүндэрсэн Налайх, Багануур дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр Налайх дүүргийн1-р хорооны малчин Ш.Пүрэв, Ш.Цагаанбат, 3 дугаар хорооны малчин Д.Цэвээн гуай, Багануур дүүргийн 3,4 дүгээр хорооны малчин Л.Энхбаяр, Л.Батчимэг нарын хот айлаар орж өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, Засгийн газраас гаргасан бодлого шийдвэрийн талаарх иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Налайх дүүргийн малчдын хувьд өвөлжилт харьцангуй өнтэй байсан ч сар шинээс хойш цасаар шуурч, хүйтний эрч чангарсан байна. Шуурганы улмаас Майхан ууланд нутаглаж буй 1-р хорооны малчин Ш.Пүрэвийн сургуулийн насны 4 хүүхэд цасанд боогдсоны улмаас 5 км-ийн зайд байрлах Налайх дүүргийн төв рүү, хичээлдээ явж чадаагүй гэнэ. Өнгөрсөн намар 500 боодол өвс, 1 тонн гаруй улаан буудай бэлтгэсэн ч дахиад авах шаардлага тулгарч буй аж. Ш.Цагаанбатынх одоогоор 20 гаруй мал тэжээж байгаа бөгөөд улаан буудайг буцалгаж, хивэгтэй хольж өгсөнөөр тэвээрэг сайн авдаг тухай хэлж байв. Ш.Пүрэв гуай эхнэртэйгээ 2-уулаа, ганц гэрээрээ өвөлжиж байгаа бөгөөд их цасанд өвс тэжээлээ ч дөхүүлж чадалгүй цасанд боогдсон байв.
Харин Багануур дүүргийн 3,4 дүгээр хорооны малчдын хэлж байгаагаар энэ жилийн өвөл өнгөрсөн өвлийнхөөс цас ахиу ч хүйтний эрч бага зэрэг сул байгаа гэнэ. Өвөлжилт, хаваржилт хэдий хүнд, цас зудтай байгаа ч хашир туршлагатай зарим малчид толгой өвдөхгүй өвлийг давж байна.
Тэдний нэг бол Багануур дүүргийн малчин Л.Энхбаярынх. Энэ жил 70 гаруй үхэр өвөлжүүлж байгаа бөгөөд битүү хашаанд үхрээ өвөлжүүлдэг нь энэ жилийн хахир өвлийг ажрахгүй давахад дөхөм болж буй аж.
“1 боодол өвсийг 10 үхэрт хувааж өгч сургасан. Цагаар хооллож, дулаан байранд байлгахаар мал тамир тэнхээ алдахгүй сайхан өвөлждөг. Өнөөдөр манайх энэ жилийн анхны төлөө хүлээж авлаа. Урин хавартаа удахгүй золгоно доо” хэмээн Л.Энхбаярын гэргий Юмжирдулам сэтгэл тэнүүн ярьж суулаа.
Саахалт айлынх болох Чулуунбаатарынх мөн дулаан хашаа хороо бэлтгэж, ногоон тэжээлээ базааж авснаар өвлийг өнтэй давж байна. Тэднийх үнэгүйдээд байгаа арьс, ширээ хаяхгүйгээр, малынхаа хашаанд дэвсжээ. Хахир өвлийн хүйтэнд доороосоо жиндэхгүй, тамир алдадгүй юм хэмээн ярих нь залуу малчдад үлгэр жишээ болох арга ухаан байсан юм.
Налайх дүүргийн хувьд энэ жил 830 өрхийн нийт 43 мянган мал өвөлжиж байгаа бол Багануур дүүргийн хувьд энэ жил нийт 169 мянган мал өвөлжиж байна.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос тус бүр 40 тонн хивэг, 80 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгоод байгаа бол нэмэлтээр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

#зуд,