Лхагва гарагт Европын холбооны гишүүд Оросын эсрэг 13 дахь хориг арга хэмжээний багцын асуудлаар санал нэгдэж, Москвад зэвсэг нийлүүлэхэд тусалсан болон Украины хүүхдүүдийг хулгайлсан хэрэгтэй холбоотой 200 орчим аж ахуйн нэгж, хувь хүнд хориг тавихаар болжээ.
ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Бельгийн мэдээлснээр энэ нь “ЕХ-оос баталсан хамгийн өргөн хүрээний хориг арга хэмжээний нэг болно” гэв.
Шинэ багцын хүрээнд 193 аж ахуйн нэгж, хувь хүнийг ЕХ-нд бизнес эрхлэх, зорчихыг хориглосон боловч эдийн засгийн тодорхой салбаруудын эсрэг шинэ арга хэмжээ багтаагүй болохыг ЕХ-ны дипломат эх сурвалжууд мэдэгдсэн байна.
Эдгээр аж ахуй нэгж, хувь хүмүүс нь гол төлөв Оросын зэр зэвсгийн үйлдвэрлэл, хууль бус наймаатай холбогдсон болон Украины хүүхдүүдийг хулгайлсан гэмт хэрэгтэй холбоотой байна. Түүнчлэн Хойд Солонгос болон Беларусийн тус тус нэг компанийг жагсаалтад багтаажээ.
ЕХ-ны гишүүд мөн шинэ багцаар нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлд чиглэсэн нийлүүлэлтийн сүлжээг онилсон байна. Багцын 4-р хавсралтад багтсан 27 компани нь Европоос давхар зориулалтаар ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болох аж. Хавсралтад багтсан компаниудын ихэнх нь Оросынх боловч эх газрын Хятадын гурав, Хонконгт төвтэй нэг компани мөн багтжээ.
Эх сурвалжийн хэлснээр хоёрдугаар сарын 24-нд буюу Орос Украин руу цөмрөн орсны хоёр жилийн ойгоор уг багцыг албан ёсоор батлах гэнэ.
Элчин сайд нар мөн өмнө нь баталсан хориг арга хэмжээний дэглэмийг зургаан сараар сунгахаар тохиролцжээ. Одоогоор уг жагсаалтад 2,000 орчим хувь хүн, аж ахуй нэгж багтсан байна.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #Оросын эсрэг хориг арга хэмжээ, #13 дахь хориг арга хэмжээний багц,