Анагаахын сургуулийн элсэгчдийн тоог нэмэгдүүлэх засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал Өмнөд Солонгост үргэлжилж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ долоо хоногт эсэргүүцэл эхэлснээс хойш 8,816 дадлагажигч эмч буюу бага эмч нарын 70 гаруй хувь нь ажлаас халагдах өргөдлөө өгч, 7,813 нь ажил хаялтад нэгджээ.
Дадлагажигч эмч нарын голчлон ажилладаг яаралтай тусламжийн тасгууд ачаалал ихтэй байгаагаас гадна томоохон эмнэлгүүд хуваарьт хагалгаагаа цуцлахад хүрээд байгаа аж.
Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яаманд ажил хаялттай холбоотой 92 гомдол ирсэн байна. Эмнэлгийн үйлчилгээнд учирч болзошгүй хүндрэлийг даван туулахын тулд засгийн газар улсын 97 эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгаж, 12 цэргийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг иргэдэд нээлттэй болгожээ.
Эрх баригчид иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж болзошгүй уг эсэргүүцлээ зогсоохыг шаардаж, кампанит ажлыг удирдаж буй аливаа байгууллага, хувь хүмүүсийн эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа.
Эрүүл мэндийн яам мөн эмч нарын ажил хаялтыг үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Тус яамны дэд сайд Пак Мин Су “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн гол зорилго бол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах явдал бөгөөд үүнд заналхийлж буй аливаа бүлэглэлийн үйлдлийг хууль бус гэж үзэх болно” гэж мэдэгджээ.
Алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, хурдацтай хөгширч буй нийгмийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд засгийн газар 2025 оны хичээлийн жилээс анагаахын сургуулийн элсэгчдийн тоог 3,000-аас 5,000 болгож, цаашлаад 2035 он гэхэд 10,000-аар нэмэгдүүлэх саналыг гаргасан юм.
Иргэдийн 76 орчим хувь нь уг төлөвлөгөөг дэмжиж байгаа ч жагсагчид эмч нарын тоог нэмэгдүүлэх шаардлагагүй, оронд нь хүүхэд, яаралтай тусламж зэрэг чухал салбарын цалин хөлс, ажлын нөхцөлийг сайжруулахыг уриалж байгаа аж.
Өмнөд Солонгос нь 52 сая хүн амтай бөгөөд 1,000 хүнд 2.6 эмч ногдож байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудын дунджаас (3.7) хамаагүй муу үзүүлэлт юм.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #эсэргүүцлийн жагсаал, #эмч нарын ажил хаялт,