Жибути улсаас хойд зүгт 60 далайн милийн зайд орших Улаан тэнгист дахин нэг усан онгоц нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж өнгөц хохирол амссан болохыг Их Британийн Далайн худалдааны газар (UKMTO) даваа гарагт мэдэгдэв.

Их Британийн Далайн аюулгүй байдлын фирм “Ambrey” мөн мягмар гарагийн эхээр Маршаллын арлуудын далбаатай задгай тээвэрлэгч Жибутигээс хойд зүгт 60 орчим далайн милийн зайд нисгэгчгүй онгоцоны цохилтод өртсөн талаар мэдэгджээ. 

Энэхүү халдлагын үр дүнд хөлөг онгоцны сууцны хэсэгт бага зэргийн гэмтэл учирсан гэж UKMTO”-ийн мэдэгдэлд дурдсан байна. 

Багийн гишүүд аюулгүй байгаа бөгөөд хөлөг онгоц дараагийн боомт руугаа явж байна.

Ираны дэмжлэгтэй Йемений Хути босогчид Газын зурвасын дайнд палестинчуудын талд байгаагаа илэрхийлж, арваннэгдүгээр сараас хойш Улаан тэнгис болон Баб аль-Мандабын хоолойд удаа дараа нисгэгчгүй онгоц болон пуужингийн цохилт өгсөн.

Хамгийн сүүлд, нэг өдрийн өмнө маш аюултай ачаа ачиж явсан Белизийн далбаатай, Их Британид бүртгэлтэй ачааны хөлөг онгоц Адены буланд явж байхдаа Хути босогчдын пуужинд оногдсон билээ.

Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнодын бусад орнууд мөргөлдөөнд татагдан ороод байгаа. Ливаны Ирантай холбоотой Хезболла бүлэглэл хилийн дагуу Израилын цэргүүд рүү гал нээж, Ирак дахь зэвсэгт бүлэглэлүүд Ирак дахь АНУ-ын хүчний эсрэг хэд хэдэн удаа халдлага үйлдсэн.

АНУ, Их Британийн арми Хутигийн байгууламжид олон удаа хариу цохилт өгсөн ч өнөөг хүртэл халдлагыг зогсоож чадаагүй байна.

Эх сурвалж: Reuters

#нисгэгчгүй онгоцны халдлага, #Улаан тэнгис, #Ираны дэмжлэгтэй Йемений Хути босогчид,