Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная есөн минут үргэлжилсэн видео мэдэгдэл нийтэлжээ.
Тэрээр мэдэгдэлдээ нөхрийнхөө эрх чөлөөт Орос орны төлөөх тэмцлийг үргэлжлүүлнэ гэж амлаад, дэмжигчдээ Ерөнхийлөгч Владимир Путинтэй урьд өмнөхөөсөө илүү хүчтэй тэмцэхийг уриалав.
“Би Алексей Навальныйн ажлыг үргэлжлүүлнэ. Эх орныхоо төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно. Мөн та бүхнийг надтай мөр зэрэгцэн зогсохыг уриалж байна.”
Тэрээр мөн Путинийг “Миний нөхрийг алсан” хэмээн шууд буруутгасан байна.
Цааш нь “Арктикийн тойргийн цаана орших шоронгийн хаа нэгтээ Путин Алексей Навальныйг хувь хүнийх нь хувьд алаад зогсохгүй бидний итгэл найдвар, эрх чөлөө, ирээдүйг маань алахыг хүссэн” гэжээ.
“Путин яагаад Алексейг гурав хоногийн өмнө хөнөөсөн гэдгийг бид сайн мэднэ. Бид танд удахгүй хэлэх болно.”
Үргэлжлүүлэн Оросын ард түмнийг бууж өгөхгүй байхыг уриалжээ. “Бидний Алексей болон өөрсдийнхөө төлөө хийж чадах хамгийн чухал зүйл бол тэмцлээ үргэлжлүүлэх явдал юм. Би та бүхнийг миний хажууд зогсохыг уриалж байна. Зөвхөн биднийг бүрхсэн уй гашуу, эцэс төгсгөлгүй өвдөлтийг хуваалцахаас гадна бидний ирээдүйг үгүй хийхийг зүрхэлсэн хүмүүсийн эсрэг уур хилэн, үзэн ядалтыг хуваалцахыг хүсэж байна” гэж хэлсэн байна.
“Миний нөхрийн мөрөөдөж байсан шиг эрх чөлөөтэй, амар амгалан, аз жаргалтай Орос бидэнд хэрэгтэй… Би тийм л газарт амьдарч, үр хүүхдүүд маань өсөж хүмүүжээсэй гэж хүсэж байна. Энэ бол миний та бүхэнтэй хамт байгуулахыг хүсэж байгаа улс. Алексей Навальный тэр улсыг төсөөлж байсан.”
Тэрээр төгсгөлд нь нөхрийнхөө хэлдгээр “Би айхгүй байна. Та ч бас бүү ай” гэж хэлсэн байна.
Кремль Навальныйн үхэлд Путинийг буруутгаж буй барууныхны мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн.
Мөн Путин одоогоор түүний үхлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрээр улс төрийн хамгийн том өрсөлдөгчийнхөө нэрийг хэзээ ч олон нийтийн өмнө дурдаж байгаагүй юм.
Эх сурвалж: BBC

#Алексей Навальный, #Юлия Навальная, #видео мэдэгдэл,