Өнгөрсөн долоо хоногт Арктикийн шоронд нас барсан Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний гол өрсөлдөгч Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная өнөөдөр Брюссельд болж буй Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтад нэгдэхээр болжээ.
Баасан гарагт тэрээр Мюнхенд болсон барууны удирдагчид, дипломатууд болон бусад албаны хүмүүсийн уулзалтын үеэр Путин болон түүний холбоотнууд “манай улс, миний гэр бүл, миний эр нөхөрт хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх болно” гэж мэдэгдэж байв.
Өнөөдрийн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцүүлгийг даргалж буй, гадаад бодлогын тэргүүн Жосеп Боррел Навальнаяг танилцуулаад, уг уулзалтыг “Орос дахь эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг дэмжих, мөн Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэх” чухал мөч гэж тодорхойлжээ.
Түүнчлэн Боррелл ЕХ-ны хүний эрхийг ноцтой зөрчиж буй хувь хүн, байгууллагуудад чиглэсэн хүний эрхийн хориг арга хэмжээний дэглэмээ талийгаач Навальныйн нэрээр өөрчлөхийг санал болгов.
Сайд нар өнөөдрийн уулзалтаар Украинд үзүүлэх цэргийн тусламж болон Москвагийн эсрэг 13 дахь багц хориг арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ.
Вашингтоны Украинд үзүүлэх нэмэлт тусламжийн асуудал АНУ-ын Конгресст гацсан энэ үед уулзалтаас гарах шийдвэр зэвсгийн хомсдолтой тэмцэж буй Киевийн хувьд чухал ач холбогдолтой.
Гэсэн ч Герман улс бусад гишүүн орнуудыг хангалттай хувь нэмэр оруулахгүй байна гэж үзэж, Украины тусламжийн санг дахин санхүүжүүлэхийг эсэргүүцэж байгаа.
Өмнө нь олон удаа хориг арга хэмжээ болон Киевт санхүүгийн тусламж үзүүлэх тухай Европын холбооны хэлэлцээрүүдийг зогсоож байсан Унгар мөн дайнд оролцсон эсвэл одоо байгаа худалдааны хязгаарлалтыг зөрчсөн 200 орчим компани, хувь хүнийг хар жагсаалтад оруулах тухай Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээг дэмжихээс татгалзсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Алексей Навальный, #Брюссель, #Юлия Навальная, #Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалт,