Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн хүчтэй өрсөлдөгч Алексей Навальныйг нас барсны дараа Оросын 32 хотод түүний дурсгалд зориулсан арга хэмжээ болсон ба энэ үеэр 400 гаруй хүн саатуулагдсан тухай “OVD-Info” байгууллага мэдэгджээ.

Энэ нь 2022 оны есдүгээр сард Украин дахь цэргийн “тусгай ажиллагаа”-нд цэрэг дайчлахыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 1,300 гаруй хүнийг баривчилснаас хойш улс төрийн арга хэмжээний үеэр хийсэн хамгийн том баривчилгаа юм.

Туйлын чоно” хэмээх Арктикийн хорих ангид гучин жилийн ял эдэлж байсан өмгөөлөгч асан 47 настай Навальный нь баасан гарагт алхалт хийснийхээ дараа ухаан алдаж, нас барсан гэж хорихын албанаас мэдээлсэн.

“OVD-Info”-ийн мэдээлснээр Навальныйг ихээр дэмждэг байсан Санкт-Петербург, Москва хотод хамгийн олон баривчилгаа гарсан байна. Бямба гарагийн оройн байдлаар Санкт-Петербургт 200 гаруй хүн саатуулагдсан байжээ.

Гэхдээ Кремлийн бүрэн хяналтад байдаг Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр болсон үйл явдлын талаар огт мэдээлээгүй байна. Мөн олон зуун хүн Орос даяар эрх баригчдыг эсэргүүцэж Навальныйн дурсгалын хөшөөнд цэцэг, зул өргөсөөр байгаа тухай мэдээлээгүй байна.

“OVD-Info”-ийн мэдээлснээр пүрэв гарагт Украины пуужингийн цохилтод долоон хүн амиа алдсан хилийн Белгород хотоос эхлээд Сталины үед Гулаг хөдөлмөрийн лагерийн төв байсан Арктикийн Воркута хот хүртэл Оросын жижиг хотуудад баривчилгаа хийгджээ.

Мөн Оросын мэдэлд байгаа Украины Луганск хотын оршин суугчид ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины үед хохирсон хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөсөн тухай “SOTA” цахим мэдээллийн агентлаг мэдээлэв.

Өөр нэг хотод 20-р зууны эхэн үеийн Оросын хувьсгалын баатруудын хөшөөнд цэцэг өргөжээ.

“Эрх баригчид цэцгүүдийг хураахыг оролдож байгаа ч хүмүүс цэцэг өргөсөөр байна” гэж “SOTA” мэдээлсэн байна.

“OVD-Info”-ийн хэлснээр саатуулагдсан хүмүүсийн тоо мэдээлснээс их байж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Алексей Навальный, #OVD-Info, #дурсаглд зориулсан арга хэмжээ, #баривчилгаа¥,