Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барсан болохыг Ямало-Ненецк мужийн шоронгийн алба мэдэгдэв.
Ямало-Ненецкийн өөртөө засах тойргийн Холбооны хорих албаны мэдэгдэлд дурдсанаар Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр алхалт хийснийхээ дараа бие нь муудаж, удалгүй ухаан алдсан байна.
Эмнэлгийн ажилтнууд яаралтай ирсэн ч Навальныйг сэхээн амьдруулж чадаагүй бөгөөд түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэв.
Москва түүний үхлийн тухай мэдээг хүлээн авсан болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Алексей Навальный, #Оросын сөрөг хүчин,