Иенийн ханш, хөгшрөлт, хүн амын бууралттай холбоотойгоор Япон улс эдийн засгийн уналтад орж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон гэсэн статусаа Германд алдлаа. Тус улс арав гаруй жилийн өмнө Хятадад хоёрдугаар байраа алдаж байв.

Японы эдийн засаг 2023 онд нэрлэсэн дүнгээр 1.9%-иар өссөн ч инфляцын өсөлтийг давж чадаагүй байна. Харин доллароор тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 4.2 их наяд доллар бол Германых 4.5 их наяд доллар болжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд иенийн ам.доллартай харьцах ханш огцом унасантай уг уналтыг холбон тайлбарлаж байна. 2022, 2023 онд Японы мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг бараг тавны нэгээр унаж, зөвхөн өнгөрсөн жил гэхэд 7%-иар буурчээ.

Японы автомашин үйлдвэрлэгчид болон бусад экспортлогчид иенийн ханш суларснаас ашиг хүртэж байгаа ч төрөлтийн түвшин буурахын хажуугаар тус улсын ажиллах хүчний хомсдол улам нэмэгдсээр байна.

Гадаад ажилчдын тоог рекорд хэмжээгээр нэмэгдүүлсэн ч засгийн газрын төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх оролдлого бүтэлгүйтэж байгаа нь цаашид ажиллах хүчний архаг хомсдол улам бүр дордоно гэсэн үг юм.

Герман Японыг гүйцэж түрүүлсэн нь бүтцийн шинэчлэлийг яаралтай дэмжих, тэр дундаа эмэгтэйчүүдийн бүтэн цагийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг багасгах шаардлагатай байгааг харуулж байна гэж Эдийн засгийн сэргэлтийг хариуцсан сайд Ёшитака Шиндо өнөөдөр мэдэгджээ.

Мөн эрэлтээс үүдэлтэй өсөлтийг дэмжихийн тулд цалингийн өсөлтийг дэмжих бодлогын бүх алхмуудыг хэрэгжүүлнэ гэж Шиндо амласан байна.

Гэсэн ч Японы уналт үүгээр дуусах магадлал бага байна. Олон улсын валютын сангийн мэдээлснээр 2026 онд Энэтхэг эдийн засгаараа Япон, дараа жил нь Германыг гүйцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: The Guardian

#Герман, #хүн амын бууралт, #Япон, #хөгшрөлт, #эдийн засгийн уналт, #иенийн уналт,