ОБЕГ-ын аюулт үзэгдэл, нөхцөл байдлын хоногийн мэдээ. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн "Шар бүрдийн хөдөө"  гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс  урд зүгт 40 км-т/ Суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 47 зорчигчтой, 14 суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж, татан гаргасан.

Өвөрхангай аймаг, Хужирт сум Бэрх багийн "Шавар түрүүний гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 115 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 05:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн  “Тоёота пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 60 км замыг туулан 02.13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

#обег, #хоногийн мэдээ, #цасан нуранги,