Өнөөдөр Ардчилсан намын олонх болсон АНУ-ын Сенат Украин, Израил, Тайваньд 95.34 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг баталлаа.
Сенат дахь Бүгд найрамдах намын 22 гишүүн Ардчилсан намын ихэнх гишүүд дээр нэмэгдэж 70-29 саналаар тусламжийн багцыг баталснаар хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим руу илгээжээ.
Төлөөлөгчдийн танхим нь Бүгд найрамдах намын олонхын хяналтад байдаг ба хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Дараа нь Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хуулийн төсөл хүчин төгөлдөр болох юм.
Байден Украин болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын холбоотнууд, тэр дундаа Тайваньд үзүүлэх шинэ тусламжийг яаравчлахыг Конгрессоос хэдэн сарын турш шаардаж байгаа. Аравдугаар сарын 7-нд Хамас Израил руу дайрсны дараа тэрээр мөн Израил, Газын зурвас дахь Палестинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн бол Украины эрх баригчид Оросын эсрэг дайнд зэвсгийн хомсдолд ороод байгаагаа анхааруулсаар байна.
Гэвч Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын олонх нь АНУ-Мексикийн хилээр гарч буй хууль бус цагаачдын урсгалыг зогсооход анхаарал хандуулахыг шаардаж, тусламжийн тухай хуулийн төслийг гацаагаад байгаа юм.
Бүгд найрамдах намын дарга Майк Жонсон “Сенатаас хилийн бодлогод ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй тохиолдолд Төлөөлөгчдийн танхим эдгээр чухал асуудлаар өөрийн хүсэл сонирхлыг дагах шаардлагатай болно” гэж даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ хэлжээ.
Конгресст Бүгд найрамдахчуудын эсэргүүцэлтэй тулгараад буй уг хуулийн төсөлд Украинд 61 тэрбум ам.доллар, Хамасын эсрэг дайнд зориулж Израилд 14 тэрбум ам.доллар, Тайванийг оролцуулаад Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнуудыг дэмжих, мөн Хятадын түрэмгийллийг таслан зогсооход 4.83 тэрбум долларын тусламж үзүүлэхээр тусгасан байна.
Түүнчлэн Газын зурвас, Баруун эрэг, Украин болон бусад мөргөлдөөнтэй бүс нутгийн энгийн иргэдэд 9.15 тэрбум долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тусгажээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Сенат, #Израил, #Тайвань, #УКраин,