Live
ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд Генерал цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт төрийн дээд цол, одон медаль гардуулах юм. Үүнээс өмнө буюу 10.00 цагт нэр бүхий эрхмүүдэд Генерал цол хүртээлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хошууч генерал цол,  Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад бригадын генерал цол тус тус хүртээлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ж.Болдын хувьд цагдаагийн байгууллагад нэр төртэй олон жил ажилласан, удирдлагын түвшинд бэлтгэгдсэн чадварлаг залуучуудын нэг юм. Тэрээр 1996 оноос Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Түүний хувьд цагдаагийн байгууллагын үе үеийн дарга нарын адил цэргийн дээд цол авах болзол нь хангагдсан байна. ЦЕГ-ын дарга Ж.Болд нь эрх зүйт нийгмийн гол үндэс болсон хуульч ажиллагааг бүх шатандаа хэвшүүлэхээр зорьж, ажиллаж буй. 

2021 оны долдугаар сарын10. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олгож байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах

ШИНЭ МЭДЭЭ

Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet